Монголын Pop соёлыг
хөгжүүлэхийг зорьж буй залуу
2019 оноос эхлэн ГРАФИК ДИЗАЙН тал руугаа суралцаж эхэлсэн. Тухайн үедээ аль хэдийн өөр мэргэжлээр сурч байсан тул YOUTUBE-тэй найзалж PHOTOSHOP, ILLUSTRATOR, PREMIERE мөн CLIP STUDIO зэрэг программуудыг судалж, сурсаар өдгөө 7 жил болжээ. Энэ хугацаанд хэд хэдэн тоглолтын постерууд, хэд хэдэн лого гөвж хаясаар хөөрхөн туршлага суугаад байгаа билээ... Аая xP
Багаасаа л Монголд зурагт ном хөгжүүлэх мөрөөдөлтэй байсан ба, 2018 оноос эхэлж зохиол бичиж эхлэсэн. Ийнхүү зурж сурч улмаар 2022 оны JNC Light Novel-ийн тэмцээнд оролцсон ч байр эзэлж чадаагүй. Гэвч Монголд зурагт номтой болох хүсэл минь оволзсоор л байлаа. Ийнхүү зохиолоо хөгжүүлсээр зурагт номон дээрээ ажиллаж эхэлсэн. Даанч Монголд энэ талаарх ойлголт дутуу хэвээр л байсан юм. Ийнхүү өөрийн хийж буй вэбтүүнээ цацахын тулд MANGAS платформыг нээж, мөн Монголын зурагт ном сонирхогчдыг илүү их болгож, судалгаа хийх, хийж буй вэбтүүнийхээ маркетингийг хийх гэсэн хэд хэдэн зорилгоор 2023 онд анх LimeHub youtube channel-ийг нээн хөгжүүлсэн. Мөн уг төсөлдөө санхүүгийн асуудлаа нөхөхийн тулд Lore нэртэй онлайн merchandise вэбсайт нээн ажиллуулж байна.
MANGAS
LIMEHUB
LORΞ
ВЭБТҮҮН ДЭЭР ХАМТАРЧ БУЙ ГАЗРУУД